Буцаалт, солилтын нөхцөл

Шинэчилсэн: 2026-11-11

Буцаах, солих боломжтой

  • Бараа хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ашиглаагүй, шошго, сав баглаа боодол нь бүрэн бол солих буюу буцаах боломжтой.
  • Хувцас, гутлын размер тохироогүй бол ижил загварын өөр размераар нөөцөд байгаа тохиолдолд сольж өгнө.

Буцаах боломжгүй

  • Наасан, зүссэн, хэрэглэсэн резин, мод (ракетка), наалт, цэвэрлэгээний бодис.
  • Захиалгаар тусгайлан угсарсан ракетка.
  • Хэрэглэгчийн буруугаас гэмтсэн бараа.

Гэмтэлтэй, буруу бараа

  • Үйлдвэрийн гэмтэлтэй, эсвэл захиалснаас өөр бараа ирсэн бол 48 цагийн дотор зурагтай нь мэдэгдэнэ үү. Энэ тохиолдолд солих, буцаах хүргэлтийн зардлыг бид хариуцна.

Мөнгө буцаах

  • Буцаасан барааг шалгаж хүлээн авснаас хойш 3–5 ажлын өдөрт төлсөн дансанд тань мөнгийг буцаан шилжүүлнэ. Хүргэлтийн төлбөр (бидний буруугаас бусад тохиолдолд) буцаагдахгүй.
Холбоо барих: +976 9997-3462 · Улаанбаатар хот · Даваа–Бямба 09:00–21:00