Нууцлалын бодлого
Шинэчилсэн: 2026-11-11
Цуглуулах мэдээлэл
- Захиалга, бүртгэлийн үед: нэр, утас, имэйл, хүргэлтийн хаяг, захиалгын түүх.
- Нэвтэрсэн төлөвийг хадгалах cookie.
- Сайтын хандалт, зарын үр дүнг хэмжих Meta (Facebook) Pixel: үзсэн хуудас, бараа, сагсанд хийсэн болон захиалсан үйлдэл (барааны дугаар, дүн). Хөтчийнхөө тохиргоогоор cookie-г хааж болно.
Ашиглах зорилго
- Захиалга биелүүлэх, хүргэх, төлбөр шалгах, захиалгын талаар тантай холбогдох.
- Таны зөвшөөрөлгүйгээр сурталчилгааны мессеж илгээхгүй.
Гуравдагч этгээд
- Хүргэлтийн мэдээллийг (нэр, утас, хаяг) зөвхөн хүргэлт гүйцэтгэгчид дамжуулна.
- Meta Platforms (Facebook) — Pixel-ээр цуглуулсан хандалтын мэдээллийг зар сурталчилгааг хэмжих, тохируулахад ашиглана.
- AI зөвлөхөд бичсэн мессеж Google-ийн Gemini үйлчилгээгээр боловсруулагдана. Тэнд хувийн мэдээллээ бүү бичнэ үү.
- Хуульд заасан тохиолдлоос бусад үед мэдээллийг бусдад худалдахгүй, шилжүүлэхгүй.
Хадгалалт ба хамгаалалт
- Мэдээллийг Монгол Улсад байрлах серверт хадгална. Нууц үгийг шифрлэн хадгалдаг.
- Нягтлан бодох бүртгэлийн хуульд заасан хугацаанд захиалгын баримтыг хадгална.
Таны эрх
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу та өөрийн мэдээллийг үзэх, засах, устгуулах хүсэлт гаргах эрхтэй. Доорх утсаар холбогдоно уу.
Холбоо барих: +976 9997-3462 · Улаанбаатар хот · Даваа–Бямба 09:00–21:00
